Хөрөнгө орлого нь ₮800 саяар нэмэгдсэн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй О.Баттөмөрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025 оны 2 сарын 25

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал,  Нийслэлийн прокурорын газраас “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  шилжүүлжээ.

Тодруулбал,  О.Баттөмөр нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661933
0 эможи

keyboard_arrow_up