Хувьцааныхаа 100 мянган төгрөгийг 1128 иргэн хандивлах санал өгчээ

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн хоёр дахь хэсэг болох 100 мянган төгрөгийг энэ сарын 28-нд буюу сар шинийн битүүний өдөр олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл Засгийн газар дээрх ногдол ашгийн мөнгөө бэлнээр авах уу, Хуримтлалын сан руугаа шилжүүлэх үү, агаарын бохирдол болон дэд бүтцийг шийдвэрлэхэд зориулж хандив хэлбэрээр өгөх үү гэдэг дээр саналыг нь авч эхэлсэн.

И-Монголиа системээр дамжуулан саналыг нь энэ сарын 20-ноос авч эхэлсэн бөгөөд санал асуулгад оролцогчдын 94 хувь нь буюу 379 мянган иргэн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр, 4.7 хувь нь буюу 19 мянган иргэн Хуримтлалын сандаа, 0.3 хувь нь буюу 1128 иргэн хандив хэлбэрээр өгөхөө илэрхийлжээ.

Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661922
1 эможи

Тийм шүү нэг хэдхэн төг өгөх гэж янз бүрийг ярих юм өөрсдөө болаоор хэдхэн хором хуралдаад л тэтгэмж авөад идээд бдан
2025-02-24 17:34
Иргэддээ жаахан юм долоолгох гэж юм болх юм өөрсдөө болхоор халит хуралдаад л тэтгэмж багаараа идээд байж
ТҮМЭНЖАРГАЛ
2025-02-24 16:21
Иргэн бүрт өгөө бага ч гэсэн мөнгө хэрэг болно хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа ард иргэд зөндөө байгаа
keyboard_arrow_up