''MCS''-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулан ШАЛГАЖ байгаа
“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн даргын албан тушаал хашдаг З.Төрмандахыг баривчилсан гэх мэдээлэл өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тэгвэл түүнийг тагнуулын байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, хурандаа З.Төрмандахыг Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.13 дугаар зүйл зэрэг үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд чагнах тагнах төхөөрөмж ашигласан байж болзошгүй зэргээр шалгаж буй аж.
Ташрамд дурдахад, Стратегийн ордод Засгийн газрын хувь эзэмшил тогтоохтой холбоотойгоор тус компанийн харьяанд байдаг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглаж буй Ухаа худагийн ордын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгосныг шалгахын тулд дээрх хүнийг шалгаж эхэлсэн. Тухайлбал, Засгийн газар Тавантолгойн бүлэг ордын нэг Ухаа Худгий ''Энержи Ресурс'' ХХК-д шилжүүлсэн явдлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж буй.









