Б.Лхагвасүрэн жилд ₮1,5 тэрбумыг өөрийн төрсөн дүүгийн компани руу шилжүүлдэг байжээ

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Монголбанкнаас барьж буй  мөнгөний бодлого эдийн засагчдын шүүмжлэлийг дагуулах болсон. 

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь 2016 онд Хадгаламжийн даатгалын корпорац САН-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө тус сангийн “Макс тауэр”-т түрээслэж байсан оффисыг “үнэтэй байна” гэсэн шалтгаанаар өөрийн төрсөн дүүгийн “Сүмт өргөө” ХХК-ийн эзэмшлийн “Санроуд оффис” руу нүүлгэсэн.

Гэтэл бодит байдал дээр “Макс тауэр” оффисын үнэ илүү хямд, мөн одоо байгаа үнэнээс илүү хямдаар түрээслүүлье гэсэн саналыг тавьсан байдаг.

Тус оффисыг Хадгаламжийн даатгалын корпорац САН-д тогтмол түрээслүүлэх, илүү том талбайг түрээслүүлэхийн тулд 2021 онд сонгон шалгаруулалтгүйгээр Монголбанканд цуг ажиллаж байсан нутгийн дүү С.Баатарсүрэнг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тавиулж, Сангийн сайд Б.Жавхлангаас гуйсаар байгаад 2024 онд Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр шууд жинхлүүлсэн гэгддэг.

Хадгаламжийн даатгалын корпорац нь тус оффисын 2-4, 10, 12 давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр оффисын талбайг нэмэгдүүлсээр байгаад одоо сард 130,526,333 төгрөг төлдөг байна. Өөрөөр хэлбэл, жил 1,5 тэрбум төгрөгийг өөрийн төрсөн дүүгийн компани руу шилжүүлдэг гэсэн үг.

Мөн С.Баатарсүрэн нь Япон Улс Руу томилолтоор явахдаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн томилолтын зардлыг Хадгаламжийн даатгалын корпорацаас гаргаж, Б.Лхагвасүрэн Монголбанкнаас давхар томилолтын зардал гарган хоёулхнаа явсан зэрэг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тухайн үедээ хав дарагдаад өнгөрсөн. 

Ашиг сонирхлын зөрчилтэй Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох систем Монголд алга, УИХ-ын дарга аа! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661749
1 эможи

Зочин
2025-02-16 21:50
энэ ямаан сахалтай өвгөнийг огцруулах хэрэгтэй
Зочин
2025-02-16 04:47
МАН-ын санхүүжүүлэгч хүн ийм л байдаг юм. Огцроно гэж гонжийн жоо
BAT
2025-02-15 11:46
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2025-02-14 09:17
ажлаас халах багаднаа, нэг худагруу марш л юм байна хуультай улсад бол. манайд бол яахав МАНАНХҮН байхад тоохгүй л дээ
ДАМПУУРСАН
2025-02-14 07:40
ШУУД солих шударга боловсролтой хүн олдохгүй байна уу?
Зочин
2025-02-13 22:56
Сайд нь хүртэл гуйлгыг нь зөвшөөрч л байдаг!!!
Зочин
2025-02-13 22:03
Одоо энэ ТӨР засагт ҮНЭН юм гэж үгүй
Зочин
2025-02-13 21:43
энэ ямаан сахалт тэгэж л таарна ажлаас нь халах хэрэгтэй
Б.Лхагвасүрэн
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up