ШУУРХАЙ: Шүүхээс Б.Энх-Амгаланд 2 жилийн хорих ял оноож, З.Энхболдыг цагаатгалаа
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Тэгвэл дөнгөж сая шүүхээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гэм буруугүйд тооцсон бол УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг шүүхээс гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, хоёр жил хорих ял оноожээ.
Харин З.Энхболдыг цагаатгалаа.
Эргэн сануулахад, тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.