Хугацаанаасаа өмнө огцорсон ч шинэ албан тушаалд томилогдсон Б.Дүгэржав ₮692 саяын үнэлгээтэй 6 тээврийн хэрэгсэл, ₮185 саяын үнэлгээтэй малтай
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаярыг чөлөөлж, түүний оронд Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилжээ.
Одоогоор шинэ захирал албан ёсоор ажлаа хүлээж аваагүй байгаа ч Б.Дүгэржавыг "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон Зам тээврийн сайдын тушаал гарсан байна.
Б.Дүгэржав нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж огцруулах шийдвэрийг гаргаж байсан юм.
Б.Дүгэржавыг ажлаа өгсөн даруйд хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Түүнийг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Тэгвэл хугацаанаасаа өмнө огцорсон ч Тавантолгой төмөр замыг удирдах шинэ албан тушаалаар шагнагдсан Б.Дүгэржавын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮12 сая
Гэр бүлийн орлого: ₮25 сая
Орон сууц барилга байгууламж: ₮195 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮692 сая
- /Жийп болон туулах чадвар өндөр Land Rover V1,
- суудлын жижиг машин Volvo 960 ,
- том оврын ачааны машин хоёр ,
- Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570,
- Суудлын жижиг машин Honda Fit зэрэг нийт 6 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮185 сая / Адуу-101, Сайн үүлдрийн үхэр-10, Үхэр-68/
Газар: ₮155 сая /Өмчлөх-0.36га, Эзэмших-10 га зэрэг хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮16 сая
Авлага: ₮182 сая
Зээл: ₮93 сая гэж мэдүүлжээ.









