Япон улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар Монголд айлчилж, наадам үзнэ

2025 оны 1 сарын 31

Arslan.mn

Япон улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар ирэх долоодугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгааг Японы Засгийн газрын эх сурвалжаас авснаа “Kyodo News” болон “Mainichi” агентлаг мэдээллээ.

Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито Монголын үндэсний их баяр наадамд оролцож, Дэлхийн II дайны дараа Монголд хоригдож байхдаа амиа алдсан япон цэргүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх юм байна. Дайны дараа ЗХУ 14 мянга орчим олзны япон цэргийг Монгол Улсад шилжүүлснээс 1700 гаруй нь эх орондоо буцахаас өмнө нас барсан аж. 

Монгол Улс болон Япон улс 2022 оны 11 дүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж “монгол Улс, Япон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулжээ.

2024 онд хоёр улсын худалдааны эргэлт нэг тэрбум 112 сая ам.доллар давсан нь 2023 онтой харьцуулахад 34.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Япон улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарын энэ удаагийн айлчлал нь гадаад улсад хийж буй гурав дахь айлчлал болох бөгөөд өмнө нь 2023 онд Индонез, 2024 онд ИБУИНХУ-д айлчилж байжээ. 

Ташрамд дурдахад, Япон улсын Эзэн Хаан 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661497
0 эможи

keyboard_arrow_up