Д.Үүрийнтуяа: Францын компанид уран олборлох гурван лицензийг би олгосон нь үнэн, гэхдээ би авлига аваагүй

2025 оны 1 сарын 23

Arslan.mn

АН-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар “Арева” компаниас авлигал авч ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгсөн байж болзошгүй талаар мэдээлэл гарч эхлээд буй. 

Тэгвэл энэ талаар Ашигт малтмалын газрын дарга асан  Д.Үүрийнтуяа "Би одоо Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын даргаар ажиллаж байна. 2012-2016 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад, Цөмийн энергийн газар тусдаа чиг үүрэгтэй агентлаг байсан ч манай агентлагт чиг үүрэг нь шилжиж ирсэн. Үүний дагуу “Арева” компанид тусгай зөвшөөрлийг өгсөн. Тусгай зөвшөөрөл өгөх нь ганцхан Ашигт малтмалын газрын даргын шийдэх асуудал биш. МХЕГ, ТЕГ-ын тодорхойлолт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлийг олгодог. Тэгэхээр тусгай зөвшөөрлүүдийг хуульд нийцүүлж олгосон. Өнөөдрийг хүртэл энэ төсөл хэрэгжээд явж байгаа.

Францын компанид уран олборлох гурван лицензийг би олгосон нь үнэн, гэхдээ би авлига аваагүй. Н.Учрал сайдын хийсэн мэдэгдлийн дагуу хуулийн байгууллагад хандана. Мэдэгдэл гарсан цагаас хойш миний АМЬ НАС, АР ГЭРТ тогтмол заналхийлж байгаа.

Францын шүүх намайг авлига авсныг тогтоосон гэх бичгээ Н.Учрал сайдыг ил болго гэж байгаа. Улс төрийн хариуцлагатай хүн ийм зүйл ярьж, үндэслэлгүй гүтгэж байгаад харамсаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661339
1 эможи

Үхээсэй эргүү хөгшин авгай
2025-01-25 19:43
Үхээч чи
Зочин
2025-01-24 10:08
Одоо аваагүй гээд л Гүрийндээ
Зочин
2025-01-23 14:37
Erdeneegiin hun bizdee nogooh n amerik garch elbegdorj dre ochloodoo
Зочин
2025-01-23 14:22
Энэ балай авгайг зайлуул
Иргэн
2025-01-23 14:10
Энэ хүнийг авилга авсан гэдгийг Францын шүүх тогтоож манайд мэдээлсэн. Гүтгэгдсэн гэж үзэж байгаа бол Францын шүүхтэй л заргалдах байх даа.
keyboard_arrow_up