Э.Батшугар: Монголбанк үнийн өсөлт, ханшийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр  дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар нэр дэвшигчдэд зөвлөгөө өгч,  дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол банкны мөнгөний бодлогын хороо бол  нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж болох маш чухал институт юм. Тус хороо Монголбанкны бодлогын хүү өсгөх, бууруулах, арилжааны банкнуудын заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг нэмэх, хасах гэх мэт олон бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Эдгээр шийдвэрүүд хараат бус байх ёстой, Монгол банк хараат бус байснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломжтой юм. Тиймээс хэд хэдэн асуух асуулт байна.

Нэгдүгээрт, Монгол банкны үндсэн зорилгыг хэрхэн харж байна вэ.

Хоёрдугаарт, та бүхний  өнөөдрийг хүртэл сурсан зүйлсээс харахад Монгол банк мөнгөний бодлогын ямар онолоор явж байна вэ. Мөнгөний бодлогын олон онол байдаг. Эдгээрээс та бүхний итгэл үнэмшил аль талдаа байдаг вэ?

2025.01.16-ны өдрийн  ЭЗБХ-ны хуралдаан дээр Р.Даваадорж нэр дэвшигчээс Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар бодит эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад мэдэхгүй байсан. Тухайн үед буруу хариулсан. Монгол банкны бодлогын хүү банк хоорондын зээлийн дундаж хүү гэж хариулсан. Тийм биш шүү, сайн судлаарай. Учир нь та бодлогын хүү дээр тодорхой хэмжээнд дуу хоолойгоо өргөх ёстой юм. Монгол банк, төв банкны онол цаашдаа ямар сувгаар, хэрхэн эдийн засагт нөлөөлдгийг судлаарай гэж хэлмээр байна

2025.01.16-ны өдөр Монголбанкны бодлогын хороо хуралдаад заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг хоёр хувиар нэмсэн. Та бүхэн удахгүй томилогдох гэж байгаа учраас энэ шийдвэр нь бодит эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийг асууя.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Монголбанкны бодлогын хүүг мэдэхгүй байсан гэж байна. Үүн дээр буруу хариулсан байж магадгүй. Монголбанк төгрөг, валютын нөөцөө хоёр хувиар нэмэгдүүлсэн гэж байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлогыг баримталж  байна гэж ойлголоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй. Монголбанк үнийн өсөлт болон валютын ханшийг тогтвортой байлгахын зэрэгцээ Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих балансыг нь барих чиглэлд ажиллах хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661242
0 эможи

BAT
2025-01-23 00:00
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
BAT
2025-01-23 00:00
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
Зочин
2025-01-18 13:28
үнийн өсөлт, ханшийн тогтвортой байдлыг хадгалж ч гэх шиг ... үхсэн баасных нь ханшийн тогтвортой байдал !? 1990-ээд оны сүүлчээр 1USD = 300 гаран төгрөгний ханштай байсан, тэрнээс хойш байнга л дээшээ өгссөөр одоо 3429 төгрөг болчихоод байж бна, цаашид ч өснө, буурна гэж огт байдаггүй ... юмны үнэ ч дагаад байнга өсдөг ... Монгол банк гэж юу хийдэг, ямар хэрэгтэй байгууллага гэдгийг ойлгодоггүй ... мэдэхээс төсвийн мөнгө идээд сууж байдаг баахан хүмүүс тэнд байдаг гэдгийг л мэдэж байна
keyboard_arrow_up