СЗХ-г 6 жил удирдсан Д.Баярсайхан ₮567 саяар үнэлэгдэх 3 ОРОН СУУЦ, хадгаламждаа ₮406 саятай
Санхүүгийн зохицуулах хорооны даргад Т.Жамбаажамцыг дэмжиж, Д.Баярсайханыг чөлөөлөхөөр болов.
Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив. Харин түүний оронд УИХ-ын дарга Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргад нэр дэвшүүлсэн юм.
Д.Баярсайханы хувьд 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд даргаар ажиллаж байгаад 2019 оноос СЗХ-ны даргын албан тушаалд очсон нэгэн.
Тэгвэл 6 жил СЗХ-г удирдсан Д.Баярсайханы 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд мэдүүлэгтээ жилийн орлогоо 115 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 9,5 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮151 сая
- Гэр бүлийн орлого: ₮100 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮567 сая / орон сууц -3 /
- Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
- Мал аж ахуй: ₮31 сая /Адуу-10, Адуу-5 /
- Газар: ₮2 сая /Эзэмших-400 м2, Эзэмших-500 м2 нийт хоёр газартай /
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
- Хадгаламж: ₮406 сая
- Авлага: ₮65 сая
- Зээл: ₮150 сая гэж мэдүүлжээ.
ТиЭйчПи ХХК, Женерал хаб ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иудыг 200ш- 4288ш хувьцаатай гэжээ.









