Хөвсгөл аймгийн ахмадууд амралтын газартай боллоо
Хөвсгөл далайг тойроод 50 гаруй жуулчны бааз бий. Харин энэ дунд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ганц ч сувилал байдаггүй юм байна.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувийн хөрөнгө оруулалтаар анхны гэж хэлж болох амралт сувиллын газар нээгдсэн байна. Ахмадын сувиллыг байгуулахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.
Нэг дор 40-50 хүн хүлээж авах чадалтай жилдээ 1500 гаруй ахмад хүлээн авах боломжтой гэдгийг онцоллоо.
Хөвсгөл аймагт насаараа ажиллаж өндөр настныхаа тэтгэвэрт гарсан ч зундаа ганц очоод амарчих амралтгүй байсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шийдэж байгаа юм.
Тэрээр хэлэхдээ өнөөдөр билэгтэй сайхан өдөр болж байна. Хөвсгөл нуурынхаа дэргэд ахмадуудаа зориулсан сувилалын газар байгуулах надад хувь тохиолоо. Үүнийг би маш том миний үүрэг, хариуцлага гэж ойлгож байгаа.
Манай аав Хөвсгөл аймгийн энэ нутагт ахмадын хоршоо, талхны цех, мужааны цех гэх мэтээр олон газруудыг байгуулж байсан гэлээ.