Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийг АТГ-аас шалгаж байгаа гэв

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үрэлгэн төсвийг танах бодлогыг бүх төрийн байгууллагууд баримтлахыг ард, иргэд шаардах болсон. Энэ ч утгаараа 2025 оны төсвийг үрэлгэн байна хэмээн шүүмжилж, 2,3 их наядыг тануулсан байдаг. 

Гэтэл ЗГХЭГ-ын харьяаны Удирдлагын академийн захирал нь сардаа 10-30 хүртэлх сая төгрөгийн цалинг өөртөө олгож, үүнийгээ хичээл заасан илүү цагийн мөнгө хэмээн илтэд худал ярьж байжээ. 2025 оны төсөвт Удирдлагын академи 1 тэрбумын зардлаа 6 тэрбум болгон өсгөж оруулж ирсэн ч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хөхүүлэн дэмжиж батлуулжээ. 

Тэгвэл Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаад эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв. Түүнийг дараах хэд хэдэн зүйлээр шалгаад эхэлжээ. Тухайлбал, 

  1. Төсвийн мөнгийг эмх замбараагүй зарцуулж эхэлсэн. Тухайлбал баримтат кино хийх нэр дор сонгуулийн өмнө 2024 оны 6 сард 450 сая төгрөгийг 2023 онд шинээр байгуулагдсан аж ахуй нэгж рүү шууд шилжүүлсэн байв. 
  2. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан тухайд English Fella Educational Cord – 387 сая,   Хонгор Сафари Хантинг ХХК-  326 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зөвхөн онгоцны тийз худалдан авахад 200 сая төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулжээ. Ингээд ганц сарын дотор 900 сая төгрөгийг гадаад томилолт арга хэмжээнд зарцуулсан гэж үзэв. 
  3. Д.Сүрэнчимэг нь 2024 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгөөр Удирдлагын академийн 18 хүнийг хамарсан аялал зугаалга, тансаг хүлээн авалт, үнэтэй бэлэг дурсгал өгөх арга хэмжээг БНСУ-ын Чежу аралд дээр явуулсан. Энэ аяллыг зохион байгуулахад улсын төсвийн 200 сая төгрөгийн зарцуулсан. Үүнээс гадна Жэжү парк монголиа ХХК-д 30 сая төгрөг шилжүүлж нэмэлт аялал зугаалгыг зохион байгуулсан гэж үзжээ.
  4. 2024 оны 3 сард хичээл, сургалт нэр дор 300 сая төгрөгийн зарлага гаргасан бөгөөд тухайн ажлын хүрээнд юу хийгдсэн нь тодорхойгүй, тайлангүй өнгөрсөн нь мөнгө угаасан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэхээр байгаа аж.
  5. 2024 оны 6 сард GLORY RESORT амралтын газар улсын төсвийн мөнгөөр багш ажилчдыг нэг хоногоор амраасан бөгөөд багш нарын баярын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж цүнх чемоданыг нь зөөж үйлчилсэн, хөгжөөнт тоглоом тоглуулсан Крэйссэнн ХХК-д 20 сая төгрөгийг мөн л татвар төлөгчдийн мөнгөнөөс шилжүүлсэн гэв.
  6. 2024 оны 10 сарын 12-нд сонгуулийн маргааш өдөр болсон арга хэмжээнд зориулж ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК-д 33 сая төгрөг шилжүүлсэн нь зориулалтын бусаар мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж Удирдлагын академийн багш, ажилчид хууль, хяналтын байгууллагад ийнхүү хандсан байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660689
0 эможи

Зочин
2024-12-18 00:11
Bagabandiin hair yumuu
БАГАБАНДИ
2024-12-17 15:20
НУУЦХАН ХАЙРЫГ МИНЬ ШАЛГААД ЮМ ОЛЖ ДОЛООХ УУ !
keyboard_arrow_up