Удирдлагын академийн захирал “ТЭНЦЭЭГҮЙ“ мөртлөө өөртөө Дэд профессорын “ЦОЛ“-ыг олгуулжээ

2024 оны 12 сарын 10

Arslan.mn2025 оны улсын төсөв хэлэлцэж буй үед ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академи хэрхэн тансаглаж, удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн тоглож байгаа талаар би өмнө мэдээлсэн. Удирдлагын академийн багш, ажилчид ЗГХЭГ-ын дарга Н.Учралд энэ оны 9 дүгээр сард албан тоот хүргүүлж, бүх асуудлыг баримт нотолгоотой хүргүүлсэн байдаг.

Гэвч ЗГХЭГ-аас хариуцлага тооцох нь битгий хэл Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгт давуу байдал олгож, нэг тэрбумын төсөвтэй байсан байгууллагыг төсвийг 6 тэрбум болгон өгсөж 2025 онд төсөвт суулгасан байв. Сарын 30 сая төгрөгийн цалинг өөртөө олгосон Д.Сүрэнчимэгийн ёс бус үйлдлийг хүргэж байна. 

Гэтэл Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь дэд профессорын шалгуурыг хангаагүй боловч, академийнхаа эрдмийн зөвлөлийн дахин шинээр байгуулан өөртөө дэд профессор цол олгуулсан байгаа юм

Тодруулбал, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлаар Д.Сүрэнчимэг нь дэд профессорын шалгуурыг хангаагүй боловч хуралдаанд орж, санал хураалтаар 73.3 хувийн санал авч тэнцээгүй аж. Гэсэн хэдий ч Эрдмийн зөвлөлийн хурал болсноос хойш сар гаруйн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг татан буулгаж шинээр эрдмийн зөвлөлийг дахин байгуулж, хоёр хоногийн дараа өөртөө дэд профессор цол олгуулах ажлыг зохион байгуулжээ. 

Эрдмийн зөвлөлийн ажиллах журмын дагуу зөвлөлийн гишүүдэд 3 хоногийн өмнө хэлэлцэх асуудлын дэгийг илгээхэд дэд профессор цол олгох санал хураалтын тухай асуудал байгаагүй аж. Удирдлагын академийн хувьд хэрвээ дэд профессор, профессор цолыг эрдмийн зөвлөлийн хурлаар ороод авч чадаагүй бол нэг жилийн дараа дахин ордог. ШУТИС-ийн хувьд 2 жилийн дараа дахин орох эрх нь нээгддэг байна. 

Дээрх үйл явдал нь Монголын их дээд сургуулиудын түүхэнд гарч байгаагүй хэмээн эрдмийн зөвлөлийн гишүүд нь толгой сэгсэрч байжээ.  Энэ мэт увайгүй, төсвийн мөнгөнд шунасан хууль бус, ёс зүйгүй үйлдэлд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Д.Сүрэнчимэгийн ард ЗГХЭГ-ын дарга Н.Учрал байгаа юу хэмээн хардахад хүргэж байна. Хариуцлага тооцохгүй, улам хөхүүлэн дэмжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг харуулж буй хэрэг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660582
1 эможи

Гэрэл
2024-12-16 18:53
Энэ хөдөөний багийн засаг дарга нэртэй бичиг үсэггүй малчид, налайх багахангай хавийн хорооны авгай нар сурдаг балай сургуулиа татан буулгаагүй юм уу? Юун их сургууль юун академи.
Зочин
2024-12-13 18:16
Юунд цол гуншинд дуртай юм бэ. Чадаагүй бол мэдлэггүй л гэсэн үг. Хорчин хүмүүс хорвоогоор дүүрчээ. Холуур холуур
Зочин
2024-12-12 10:18
Энэ гэнэт хаанаас гарч ирээд самраад байгаа самган бэ.
Зочин
2024-12-10 23:49
Энэ хүүхэн хаанаас гарч ирсэн хэн юм бэ?
Зочин
2024-12-10 21:47
Bayasgalan zahiral myndag emegtei shuu ene hunii orond baih estoi bsan.shynaliin avgaig hyrdan zailyýl.davarsan novsh ve.dyrgui hurch ba
Зочин
2024-12-10 21:44
Balai avgai ve.tsetserlegiin bagsh bsan gee bizdee.iim teneguudees erthen salaachee.ene huniig shalgah gazar ni shalgaj hariytslaga tootsihoor vum.
Мөнхөө
2024-12-10 21:29
ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХ ЭДЭЛДЭГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАР ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНУУДАД АРД ИРГЭД СОНГОГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ БОЛОХООР ЮУ САНААНДАА ОРСНОО ХИЙЖ САНХҮҮЖҮҮЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ЦУГАРУУЛСАН ТАТВАРЫН МӨНГӨӨР Ч ЁСТОЙ НЭГ ТОГЛОХ ШИГ Л БОЛОХ ЮМ ДАА! АРГА ҮГҮЙ ЮМ ДАА! ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ, ХУУЛЬ БУСААР БУРУУ ЗҮЙЛД ҮРЭГДҮҮЛСЭН ТӨСӨВИЙН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛНЭ ГЭХ БИШ ДЭЭ! ЕР НЬ ЭНЭ ДУРААРАА ДУРГИХ АСУУДАЛ БОЛ ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХ ЭДЛЭХ ЯВДАЛ, МӨНГАНЦ ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ ТӨР БАРИХ ХЯНАЛТГҮЙ ААШИЛДАГААС Л БОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ! МОНГОЛ УЛСЫН ЗАВХАРАЛ ДАМПУУРАЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ХЭЗЭЭЧ ЗАСАРАХГҮЙ ДЭЭ!
Цу
2024-12-10 20:34
Арай сор болсон хүмүүс энд сурдаг гэж боддог байсан ,Одоо бол мөнгө харсан малууд л
ЗГХЭ
2024-12-10 19:48
Ичэх нүүрээ элэгэндээ наасан ширэн нүүрт вэ.Новш чинь.
Зочин
2024-12-10 19:22
Ийм бузар буг шуламын авгайг үтэр түргэн зайлуулаач өөрөө ичиж үхдэггүй юм байхдаа шившиг шившиг
Зочин
2024-12-10 18:57
Сэгсгэр авгайг зайлуулахад яадаг бнаа
Зочин
2024-12-10 15:52
Учралын гар хөл болсон хүн байна даа. Төсвийг хянаж хасаж байна гэсэн энэ сургууль юу болоод нэмэгдэв.
Зочин
2024-12-10 15:09
Жинхэнэдээ үнэхээр шалгуур хангасан сургууль юм бол төгсөгчид нь гайхамшигтай удирдагчид баймаар. Тиим гайхалтай хүмүүс тодрохшүй л бгаам даа. Төгсөлт нь болоогүй бгаам бол уу ккккк
зочин
2024-12-10 14:22
Энэ хүүхэн нэг л биш ээ.
Зочин
2024-12-10 14:22
Удирдлагын академ гэж нэр хүндтнй байгууллага байсан. Энэ хүн ороод жинхэнэ шавартай хутгав. Яагаад ингэж хэлэх болов гэхээр захирал нь ийм хүн байхад яаж ажил, алба нь шударга, зөв явах вээ дээ. Гутамшиг.
Зочин
2024-12-10 14:20
МАНы хулгайчууд бүгд л ийм байдлаар дипломтой болсон нөхдүүд байгаа шүүдээ.
Лайв
2024-12-10 13:46
6 тэо бум байтуга 1 тэр бум ч ихдэнэ Сурч баыгаа хүмүүс нь олон сая төлдөг биздээ Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг биш юмуу ккк
Зочин
2024-12-10 13:25
Энэ даам гарсан захирал юм даа Энэ акадкеми ч хэрэгтэй юмуу даа Хуучин Удирдах ажилтаны мэргэжил дээшлүүлэх салбар байсаныг Намын дээд сургууль буухад тэр суурин дээр очсон салбар салбарын мэргэжилээр энэ олон шинжлэх ухааны их сургуулиуд бэлтгэж болоноидоо
Зочин
2024-12-10 13:18
Удирдлагын академид анхаарал хандуулах хэрэгтэй шүү. Шалгадаг газар нь шалгаад өгөхөд илүүдэхгүй л байх.
ЗОЧИН
2024-12-10 13:11
Удирдлагын академид татаас өгч татвар төлөгчдийн мөнгөөр тэжээхээ болиоч ээ
Зочин
2024-12-10 13:10
ИЧЭЭЧ ээ
Зочин
2024-12-10 12:30
Хэнд ч хэрэггүй Академи нэртэй газрыг өөрийгөө шагнадаг, хуурамч цолтой захиралтай нь цуг татан буулгаач ээ. Яагаад улсаас татаас өгдөг юм бэ дээ. Энд нь дунд сургууль оруулаач.
Д.Сүрэнчимэг
Удирдлагын академи

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up