Р.Саруултөгс : УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон

2024 оны 12 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр сэтгүүлч Р.Саруултөгс УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай холбоотой мэдээллээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ 

"Өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн, судлах сонсголыг тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалсан. Тухайн үед тэрбээр “нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна” гэх ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байв. 

Иймд хэрэв 40 сэтгүүлч нүүрсний машинтай бол бүтэн жилийн хугацаанд нэрсийг зарлах, хууль хяналтын байгууллагад шалгуулах боломж байсан. Хууль зүйн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж явсан хүн сэтгүүлчид, бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд халддаг, үүнд нь хууль үйлчилдэггүй байж таарахгүй"  хэмээн мэдээлэв. 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн гэв. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, 2 компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон хэмээн үзжээ. 

Тодруулбал Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар нь УБЕГ-ын байцаагчийн хууль тогтоомжид нийцсэн бүртгэлийг Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монгол Улсад ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгох болсоноо сэтгүүлч Р.Саруутөгс мэдэгдэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660475
1 эможи

Зочин
2024-12-04 13:06
Хүн гүтгэх хуультай шүү дээ
keyboard_arrow_up