“Нүүрсний“ хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Д.Дагвадорж уяачдын холбоог удирдана

2024 оны 12 сарын 03

Arslan.mn

Монголын Морин спорт, уяачдын холбооны наймдугаар их хурал Төрийн ордонд өчигдөр зохион байгуулагдаж, ерөнхийлөгчөө сонгожээ.

Тус хуралд оролцсон нийт 485 гишүүдээс 318 хүний санал буюу 65 хувиар тод манлай уяач Д.Дагвадорж ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогсон байна.

Тэрбээр Тод манлай уяачаас гадна "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай.

Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан удаатай.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв.

Эргэн сануулахад,  Д.Дагвадоржийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хулгайлж373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660465
1 эможи

keyboard_arrow_up