МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг авлигын хэргээр ЦАГДАН ХОРИЛОО

2024 оны 11 сарын 28

Arslan.mn

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм.

Тэгвэл тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өчигдөр  саатуулсан байна.

Тэрбээр, хамгийн сүүлд "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" гэж цахим хуудастаа оруулсан байна.

Т.Дүүрэнгийн хувьд өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг.  Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660381
0 эможи

Зочин
2024-11-28 12:34
Женко
keyboard_arrow_up