Ерөнхий консулаар томилогдсон “өгзөг” Д.Одбаяр ₮385 саяар үнэлэгдэх 5 газартай, ₮133 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгд суух Ерөнхий консулаар томилжээ.

Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.

Тэгвэл  Ерөнхий консулаар томилогдсон Д.Одбаярын  АТГ-т мэдүүлсэн 2022 он буюу ҮХЦ-ийн дарга байхдаа мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮169 сая
Гэр бүлийн орлого: ₮175 сая
Орон сууц барилга байгууламж: ₮230 сая /  орон сууц -2 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Lexus 470 , Суудлын жижиг машин,Toyota Prius v , Toyota, Rav 4 маркийн 3 автомашинтай /
Мал аж ахуй: ₮27 сая /Адуу-10, Үхэр-10 / 
Газар: ₮385 сая  /Эзэмших-700м2-3, Өмчлөх-309м2-1, Өмчлөх-700м2-1 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮133 сая
Авлага: ₮177 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Эргэн сануулахад, түүний хувьд Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан удаатай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660341
1 эможи

keyboard_arrow_up