“Танхайрсан“ гэх УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ₮51 саяын орлоготой, 282 сая төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ
Энэ сарын 9-ны өдөр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажилтнаа зодож танхайран эрүүлжүүлэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, тухайн өдөр байгууллагынхаа спорт арга хэмжээний үеэр архидан согтуурсан үедээ дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаа боксын бээлий өмсөн зодож танхайрсан гэх хэрэг гарчээ.
Тэгвэл УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 51 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 11 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 440 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй хэмээн мэдүүлжээ.
Мөн 31 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших 2, өмчлөх нэг газартай, малгүй, үнэт эдлэлгүй гэжээ.
Түүнчлэн тээврийн хэрэгсэлгүй Д.Дэлгэрсайхан 282 сая төгрөгийн хадгаламжтай байна.
2020-2023 онд УБЕГ-ын дарга болсноор түүний өөрийн орлого нь 37 сая төгрөгөөс 51 сая төгрөг болж өсөж, харин гэр бүлийн орлого нь 7 саяас 11 сая болж огцом өсжээ.