НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө ажлын бус цагаар төрийн албаны машин хөлөглөн, найрын ширээ хэсэж явна

2024 оны 10 сарын 25

Arslan.mn 

2024 оны орон нутгийн сонгуульд МАН-аас 40 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Орон нутгийн сонгуулиас хойш НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нарын зарим нь гадаадаар аялж, зарим нь давхар дээлтэй болж даргын сэнтийд суухаар завгүй гүйнэ. 

НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нараас зарим нь Хотын дарга Х.Нямбаатарт нөлөө бүхий хүмүүсээр хэлүүлж нийслэлийн аль нэг агентлагийн дарга болохоор зорьж буй. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон З.Төмөртөмөө юм. 

З.Төмөртөмөөгийн хувьд Баянхонгор аймгийн угшилтай. ЕТГ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгдэж олон жил явсан. Үүнийхээ үр шимийг хүртэж Д.Сумьяабазарыг хотын дарга болсны дараа орлогчоор нь томилогдсон. З.Төмөртөмөө засаг даргын орлогчоор ажиллах хугацаанд нэлээдгүй хэл ам таталж байсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тухайн үед мэдээллэж байсан. 

Гэвч түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн дараанаас АН,МАН-гүй нутгийнхаа ах нараас салахаа больсон. Тэрбээр АН-ын гишүүн Т.Батцогттой нэлээн ойр төдийгүй УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ч ойр харилцаатай байгаад удсан талаар намынх нь гишүүд ярьдаг. МАН-ын хөшигний ард Х.Нямбаатарын багт "Жэнко"-гийн "БЭТ" шургаад орчихлоо гэсэн яриа газар аваад байна. Харамсалтай нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг 2024 оны УИХ-ын сонгуулийн дараанаас Г.Занданшатар даргаас холдсон талаар ч ойрынх нь хүмүүс ярьдаг. 

Хүний нийгэмд нам засгаас битгий хэл ах дүүсээсээ ашиг сонирхлоор холддог цаг ирсэн юм хойно энэ мэт өрнөл улс төрд байх нь сонин биш болж! 

Түүнчлэн Нийслэлчүүддээ 20 минутын хотыг үзүүлнэ гэж амлаад гарч ирсэн НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нь ажлын бус цагаар согтуу төрийн албаны авто машин хөлөглөн, найрын ширээний ард завгүй сууна. НИТХ-ын төлөөлөгч нарт нийслэлийн төр захиргааны авто баазын харьяаны машин хөлөглөн, сархад хүртээд явах ажлын чиг үүрэг бий юу, Нийслэлийн МАН-ын дарга аа! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659791
1 эможи

Зочин
2024-10-25 21:41
ажлаас нь халаач хөгийн дарганцарууд
keyboard_arrow_up