Америкаас УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

Одоогоос 26 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны үдэш УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрч, захиалагч гүйцэтгэгч нь ил болоход ойртсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлэл, холбогдох хүмүүсийн үйл хөдлөл үүнийг илэрхийлж байна.

Ямартай ч 2017 онд “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг шүүхээр эцэслэн шийтгэлээ” гээд байсан нь улс төрийн шоу болж таарсан. Тэр үед энэ хэргээр ялын дээд хэмжээ хүртэл шийтгүүлж байсан хоёр иргэний хохирлыг барагдуулах тухай өнөөдөр яригдаж байна.

Ер нь яг энэ хэргийг тойрсон хүний эрх, эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаад эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд хууль хяналтынхан, ялангуяа мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн этгээд, уг хэргийн захиалагчийг илрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Үндсэндээ сүүлийн гурван жилд хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь ахицтай, амжилттай болжээ. Тийм учраас хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өнгөрсөн хавраас задалж эхэлсэн бололтой.

Тавдугаар сард цагдаагийнхан “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл дээрх шинжилгээнд оруулсан үснээс гадна 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Монголд шинжилсэн гэх мэдээлэл бас бий.

Тэдгээрийн заримаас олдсон ДНХ мэдээллийн эзнийг сар гаруйн өмнөөс Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ зарим хүнийг ихэд сандаргаж буй ажээ. Тухайлбал, эх орноосоо дайжиж яваад Америкт амьдрах болсон Монголын экс дарга бий. Тэрээр өнгөрсөн сард дээрх эрэн сурвалжлах ажиллагаа эхлэхэд л “хөдөлгөөн”-д орж, наашаа цаашаа холбогдож эхэлсэн байдаг. Саяхан УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ. Ийм чиглэл авсан нэр бүхий гишүүд удахгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийг яриад гарч ирэх бололтой.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659714
1 эможи

Зочин
2024-10-23 15:35
оргодол хулгайч тарвагадорж салга цагаан өвгөн дорлигжав нар өшөө новшнууд бгаа биз
Зочин
2024-10-23 15:07
Яриад эхэлсэн шүү дээ. Эзнийхээ зааврын дагуу Лодойсамбуу хэрэг илэрсэн хаах хэрэгтэй маягийн юм яриад байгаа. Бусад нь одоо дуугарч эхлэх биз. Хэн нь хэн бэ гэдгээ харуулсан үйл явц тул энэ нь ч зөв
Зочин
2024-10-23 13:31
Монголд хэдэн шүүхтэйч юм алин зөв юм нам намын шүүх байдаг болж таарлааа
Зочин
2024-10-23 13:10
Ха ха ээлжит гүтгэлэг нвшнуудаа одоо болиоч
Зочин
2024-10-23 12:17
МАН наад хэрэгээ илэрүүлвэл ирэрүүл үгүй бол шовугаа зогсоо
ааа
2024-10-23 10:14
Данх Зоригийн хэргээр Монголд эрх мэдлээ тогтоож "үндэстний удирлаг" болж дарангуйлал тогтоох бэлтгэлээ хангаж байна.
Данх
2024-10-23 10:12
Данх бизда бодвол Элбэгдоржийг хэрэгт гүтгэх гэж байгаа биз. Ямар 37 он бишдээ
Зочин
2024-10-23 10:11
Гок нэртэй сэтгэгдэл үлдээгч маш сайн мэдээд байгаа юм биш үү? Тагнуул цагдаагыхан энэ дээр анхаараач....
ГОК
2024-10-23 09:35
С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ , ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Ш.ОТГОНБИЛЭГ ! СОДНОМДАРЖАА , ЧИМГЭЭ НАР ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧИД ! БАГАБАНДИ , НЯМДОРЖ НАР ХАМЖИГЧИД ! Ш.ОТГОНБИЛЭГ ОРОСУУДТАЙ НИЙЛЖ АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛЦААД ХОЖМОО ТЭДЭНДЭЭ УСТГАГДСАН !
bugee
2024-10-23 09:24
ene bol yaltgui gadnii tagnuuliihnii zaavraar mongol ulsiig huchguiduuleh hagalgan butargah hunii erh erh chuluu nereer mongol hunii zan zanshil eh oronch uzliig ugui hiij zuvhun mungiig ymar hamaagui argaar l ol mungu buhnees huchtei gedeg uzleer heel hahuuliig zadgairuulan odon temdeg shagnal gedgiig utgiig alduulsan elbegdorjizmiig bii bolgoson on jiluud baisan uund hamgiin ih chudur tushaa bolj baisan hun bol ard tumend ner hundtei zorig l baijee tegheer hen alsan aluulsan ni tov todorhoi bgaa bizdee
keyboard_arrow_up