М.Нарантуяа: Би ИЗНН-д 200 орчим сая төгрөг хандивласан

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө. Тодруулбал, ИЗНН-ын Үндэсний хороо өчигдөр хурлаа хийж М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас чөлөөлсөн шийдвэр гаргаад буй билээ.

Тэгвэл тэрбээр уг асуудалтай холбогдуулан хэвлэлд ярихдаа "УИХ-д намаа дөрвөн суудалтай болгохын төлөө маш их хичээж ажилласан. ИЗНН өчигдөр хурлаа хийж намайг дэд даргын албан тушаалаас буулгасан. Хөрөнгө, хүчээ шавхсаны дүнд намайг дэд даргаас буулгаж байна.

Би намдаа 200 орчим сая төгрөгийн хандив өгсөн, УИХ-д дөрвөн суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан.

Гэтэл намайг дэд даргын албан тушаалаас чөлөөлөхийн тулд намынхаа удирдлагын багийг бүхэлд нь чөлөөллөөд намайг бас нэг хүнтэй үлдээгээд бусдыг нь буцаан томилсон. Тэр хүмүүс нь намдаа ямар үүрэг гүйцэтгэснийг мэдэхгүй" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659688
1 эможи

Зочин
2024-10-22 12:59
Энэ эмэгтэй үнэхээр УИХ-д түмнийг төлөөлөх хүн биш. Одоо байтлаа хурал хийлгэхээ болиод эхэлж байна. Цаашид бүх гишүүдийг ажлы нь хийлгэхээ больж ухаж төнхөж эхэлнэ. тэгээд гаргах гэхээр сандал ширээнээсээ зууралдана. Энэ хүн ард түмнийг төлөөлөж чадахгүй. Одоо хурдан гарга. Үнэхээр хэл ам, заргач байдпал, хар санаа, заль мэх нь ичмээр эмэгтэй. Батбаатар болоод ИЗН-ын буруу гэж юу байх юм. Одоо байтлаа энэ намыг авч насаараа хуралд шууд орж буух санаархал гаргаж байна. Ёстой хог гэж энийг хэлнэ.
Г.УЯНГА
2024-10-22 07:50
НАМДАА Ч ГЭХ ШИГ...СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ГЭЭД Л ИЗНН - Г СОНГОО БИЗДЭЭ ! НАМЫН ГИШҮҮН БОЛООД ЖИЛ Ч БОЛООГҮЙ БАЙЖ ОЛОН ЮМ ЧАЛЧИХАА БОЛЬЖ ҮЗЭЭ ! 200 САЯ ГЭЭД БАЙГАА ЧИНЬ СОНГУУЛИЙН ХАНДИВ ! АЛЬ Ч НАМ АВДАГ !
Иргэн
2024-10-21 22:59
ИЗННамын дарга ах дүү найз нөхөдтэйгээ нийлээд намаа хувийн нам болгож, ирц 50% хүрээгүй байхад хуралдаад дэд дарга нараа огцоруулаад заримыг нь андуурсан байна гээд буцааж томилсан юмуу.
Зочин
2024-10-21 22:44
Хэрүүлээ болиод төрийн ажлаа хийгээчээ
Зочин
2024-10-21 17:35
энэ авгайг одоо төрийн суудлаас буулга
Зочин
2024-10-21 16:05
Ямар баян лалрын авгай вэ ширээ үйлчлэгч төрд гарч лалрын юмдааа
keyboard_arrow_up