Монголбанкны улстөрчидтэй холбогдсон “БУЛХАЙ“

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

Намаас, улс төрөөс хараат бус байх ёстой  Монголбанканд  үеийн үед  албан тушаалд томилогдох хүмүүсийн шат дамжлага, улс төрчдийн мөнгө угаах газар болж ирсэн. Энэ талаар өмнө УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун  “Монголбанк бол улстөрчдийн өндгөө дардаг газар болсон. Бүх эрх мэдэлтэн, улстөрчид үр хүүхэд, хамаатан садангаа оруулдаг газар. Таван жилийн өмнө намайг шалгалт хийхэд 3.7 тэрбум төгрөгийг ажилтнуудадаа орон сууцны мөнгө гээд тараасан байсан. Ард түмний татварын мөнгөөр ингэж гараа угаах ёсгүй.” гэсэн байр суурийг чуулганы индэр дээрээс илэрхийлж байна.

Тэгвэл энэ удаад АН, МАН-ын ургийнхан Монголбанканд эзэн суусан талаарх мэдээллийг хүргэж байна.

"Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын эхнэр П.Эрдэнэтуяа нь   Монголбанкны "Эрдэнэсийн Сан"-ийн захирал"

Arslan.mn

Тэдний нэг бол Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын эхнэр П.Эрдэнэтуяа нь  2016 оноос хойш Монголбанкны "Эрдэнэсийн Сан"-ийн захирлаар ажиллаж байгаа. П.Эрдэнэтуяа 2017 онд 2.5 тэрбум төгрөгийн 12 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай дөрвөн барилгатай, 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгөө “гайхуулж” байсан удаатай. Түүнээс хойш ХОМ-ээ “дарж” мэдүүлэхээ болсон.

Х.Болдбаатарыг  уран зураг цуглуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэмэээн хуулийн байгууллагаас нэгжлэг хийж, шалгаж байсан удаатай.  

Сануулахад, Б.Хурцын охин Х.Намуун, Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү  "Болд" групийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын хүү Б.Чилүгэн  нар хурмаа хийсэн зураг олон нийтэд сүлжээнд шуугиан тарьж буй.

"ҮХЦ-ийн гишүүн асан Д.Одбаярын эхнэр Д.Бурмаа тус банканд Хүний нөөцийн хэлтсийн захирал ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан "

Arslan.mnҮХЦ-ийн гишүүн асан Д.Одбаярын эхнэр Д.Бурмаа Монголбанканд  Хүний нөөцийн хэлтсийн захирал хийж байгаад бүх талын тэгэмжийг авч тэтгэвэртээ суусан нэгэн гэдэг. 

Д.Одбаяр  нь нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдан шалгагдаж байсан дуулиан шуугианы эзэн.

"М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны дэд дэд захирлаар ажиллаж байна"

Arslan.mn

Монголбанкны улстөрчидтэй холбогдсон “БУЛХАЙ“-г цааш хөврүүлбэл, УИХ-ын гишүүн асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны дэд дэд захирлаар ажиллаж байна.

 Э.Анар нь 1.4 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 505 сая төгрөгийн "Mercedes Benz G500", "Hummer H1", "Ford" загварын дөрвөн жийптэй, дотоодын банканд 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. 

"Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул мөн тус банканаас  цалин авч ажиллангаа  хувийн бизнесээ хийдэг байсан"

Arslan.mn

АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул мөн тус банканаас  цалин авч ажиллангаа Amway сүлжээгээрээ   хувийн бизнесээ хийдэг байсан нэгэн байдаг.

"УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд захирал ажилласан"

Arslan.mn

Мөн УИХ-ын гишүүн асан,  Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд захирал 2020 оноос эхлэн ажиллаж саяхан 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа өгсөн байдаг.

Н.Ганбямба болон түүний хүү Г.Дөлгөөн нар төрийн албанд алба хашиж байхдаа авлига албан тушаалын хэрэгт хоёулаа нэр холбогдож байсан хар түүхтэй. 

Г.Дөлгөөн нь 2019 онд 2.2 тэрбум төгрөгийн долоон орон сууцтай гэж хөрөнгөө мэдүүлж байв. Түүний аав Н.Ганбямба нь 1992, 2000, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга болсон байдаг.  

Сонирхуулахад, Г.Дөлгөөний өмнөх Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн төрсөн хүү О.Эрдэмбилэг ажиллаж байв. Мөн Сангийн сайд Болдын Жавхлан ажиллаж байсан. 

Arslan.mn

Түүнчлэн УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн Б.Мөрөн Монголбанканд хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийн бэр Б.Булган Монголбанкны газрын даргаар ажилладаг гээд энэхүү томилгоо үргэлжилнэ.

Ямартай ч энэ бүхэн Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаа болох Монголбанкан нь улстөрчдийн "МӨНГӨ УГААХ" газар,  төрлийн алба болсныг илтгэж байгаа юм.

Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ бүхнийг мэдээгүй сууна гэж баймгүй биз ээ...
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659340
1 эможи

K
2024-10-07 23:49
Энд дандаа Монголбанканд 15с дээш жил ажилласан хүмүүс л байнашт. Хаа очиж том артай энэ тэр гээд бааварлаад байдаггүй л хүмүүс байна.
Хариу
2024-10-07 21:54
Цагийн сайханд Монголбанкинд мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Одоо дарга нарын шахааны үл мэдэгчид дүүрсэн учир төрийн мөнгөний бодлого дампуураад байна даа, хөөрхий
Зочин
2024-10-07 16:50
zavaarsan aalznuud ve
keyboard_arrow_up