УИХ-ын дэд дарга Л.Цог сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2014 оны 8 сарын 04

УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр /2014.08.04/ сэтгүүлчидтэй уулзан Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. Дээрх тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж заасан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаа сэтгүүлчдэд дуулгав.

Улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандах болсонтой холбогдуулан өмгөөлөгч С.Нарангэрэл мөн байр сууриа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6591
0 эможи
keyboard_arrow_up