Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан гэх 6 хэргийг прокурорт шилжүүлэв

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 920 хэрэг шалгагдаж байна.

-Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх,

-Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх,

-Ховд аймаг дахь нисэх буудлын удирдах албан тушаалтан “Ж”, “Ч” нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх,

-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зорчигчийн вагон депогийн удирдах албан тушаалтан “З” нь хахууль авсан гэх,

-Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан “Г” нь хахууль авсан гэх,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан “Б”, “С”, “Т” нар иргэдийн ачаа барааг хууль бусаар саатуулж, хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658777
0 эможи

keyboard_arrow_up