ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2024 оны 8 сарын 30
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүн Н.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжээгүй юм. Ийнхүү чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй гэх томьёоллоор санал хураав.
Санал хураалтад нийт 110 гишүүн оролцож, 109 нь Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэнгүй. Ингэснээр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, өнөөдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658580
1 эможи
Иргэн
2024-08-30 15:38
Хонгилын шүүгчидээ яах гэж байга аа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс