Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгааны төлбөрийг НЭМНЭ

2024 оны 8 сарын 22

Arslan.mn

Засгийн газрын өчигдөр /2024.08.21/-ийн хуралдаанд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд танилцуулав.

Улмаар,

  • Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх
  • Эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх
  • Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Үүний зэрэгцээ үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658398
1 эможи

Зочин
2024-08-23 09:39
Цахилгааны үнэ.бас удахгүй шатахуун ч нэмэгдэнэ байх.сонгуулийн сонголтын бэлэг болохоор юунд олон юм ярина вэ манайхаан
Зочин
2024-08-22 17:19
zugeer bgaarai ta songuuliar yu demiirlee ta nar
Зочин
2024-08-22 13:25
Энэ баялаг хулгаалсан хагартлаа баяжсан лалар дандаал үнэ нэмнэ
keyboard_arrow_up