“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал аваагүй гэв
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч жилд 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авч байна" гэх мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэнийг тус компаниас няцааж, залруулга гаргажээ.
Засгийн газрын 2022 оны 10-р сарын 22-ны өдрийн 362-р тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.
Төрийн өмчит компанийн удирдлага тухайн компанийг ашигтай ажиллуулбал үр дүнгийн урамшуулал олгох, алдагдалтай ажиллуулбал хариуцлага тооцох журамтай аж. ЭТТ-н БЭТ нь онцгой дэглэмийн хугацаанд ажиллахдаа 6.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 59.2 сая долларын нүүрс борлуулж, Монголбанкинд 3.5 тэрбум ам.доллар арилжин Улсын төсөвт 5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.
Энэ мэт үр дүнтэй ажилласны учир Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журамд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр БЭТ Ж.Ганбатыг анх томилогдон ажилласнаас хойш 2024 оны 5-р сар хүртэлх хугацаанд "Хангалттай сайн ажилласан" гэж дүгнэж, үр дүнгийн урамшуулал олгосон байна. Уг урамшууллыг 1.2 тэрбу гэж мэдээлсэн нь бодит дүнгээс хэт давсан ташаа мэдээлэл байна хэмээн ЭТТ-иас өчигдөр /2024.08.21/ залруулга гаргажээ.