П.Сайнзориг: Монгол Улс ОХУ-тай хиллэдэг газар нутгийг зохих журмын дагуу НҮБ-д бүртгүүлэх асуудал яригдаж байгаа
2024 оны 8 сарын 21
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улс газар нутгийн хувьд хиллэж байгаа хөрш орнуудтайгаа ямар нэгэн маргаангүй. Гэхдээ ОХУ-тай хиллэдэг газар нутгийг зохих журмын дагуу НҮБ-д бүртгүүлэх асуудал явж байгаа. ОХУ-тай хамтарсан хил шалгалтын ажил ямар түвшинд явж байгаа вэ. Хилийн асуудлаа НҮБ-д албан ёсоор бүртгүүлэх боломж ирэх дөрвөн жилд гарах уу гэдгийг тодруулъя." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658367
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс