Ч.Содбилэг Умард Солонгосын ЭСЯ-ны дипломат ажилтнаар томилогджээ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт харьяалагддаг байсан Ч.Содбилэгийг Умард Солонгос улсад суух Элчин сайдын яаманд дипломат ажилтнаар томилсон талаар албан эх сурвалж мэдээллээ.
Ч.Содбилэг нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнөхөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булгантай ярилцлага хийж байв. Мөн "С.Зоригийн хэрэг"-ийн талаар цуврал нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласанаар нь олон нийт мэдэх билээ.
Сонирхуулахад Ч.Содбилэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах, Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албаны үг илтгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэв. Тэрбээр Херо интертаймэнтад олон жил ажилласан байна.