Т.Пүрэвхатанг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын орон тооны зөвлөхөөр томилжээ

2024 оны 8 сарын 07

Arslan.mn

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Т.Пүрэвхатанг намынх нь Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өөрийн орон тооны зөвлөхөөр томилжээ.  Зөвлөхөөр томилсон тушаалаа энэ сарын 01-ний өдөр гаргажээ.

Т.Пүрэвхатан 3.7 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Мөн Lexus 570, Lexus RX 350 загварын 480 сая төгрөгийн хоёр жийптэй. Т.Пүрэвхатангийн “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, “Натур мед” нэртэй дөрвөн давхар сэргээн засах сувиллын эмнэлэг ажиллуулдаг. 

Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Б.Ууганбаяр эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан асуудалд холбоотой хэмээн хардагдаж, хэвлэл мэдээллээр олонтой мэдээлж байсан. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд “Натур мед” нэртэй хувийн эмнэлэг барьчихаад буй. 

Тодруулбал тухайн үед Б.Ууганбаярыг эхнэртээ 2019 оны хоёрдугаар сарын 14-нд газар олгосон гэж үздэг. Харин тухайн жилийн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Найрамдал орчмын газруудын эрхийг цуцлах шийдвэр гарсан. Гэвч есдүгээр сард нь хотын дарга нар Найрамдалд очиж шалгалт хийхдээ Т.Пүрэвхатаны эзэмшлийн газрыг хараагүй мэт тойроод гарсан байдаг. Илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байхад эхнэр, нөхөр хоёрын газрыг шалгаагүй өнөөг хүрсэн юм. 

Arslan.mnArslan.mn

Т.Пүрэвхатаны хувьд : 

  • 2002-2008 онд  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар,
  • 2008-2012 онд  Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн,
  • 2012-2014 онд  Нийслэлийн Өмчийн Харилцааны газар,
  • 2014-2015 онд  Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн,
  • 2015-2017 онд  Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга,
  • 2017 оноос Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658080
1 эможи

Хаха
2024-08-07 12:52
Нам дагасан өлөн цүнхчин бөгсчин авилгач хулгаачуудл нам дагаж баяжагсадын сүрэг зөндөөөө
Эрдэнэочир
2024-08-07 11:55
За энэ ёстой худлаа гүтгэлэг болчихлоо. Бараг 2016 онд эхлээд 20 оны сүүлчээр ашиглалтад орсон. Нөхөр нь 2019 онд архитектор болоод 2020 онд ажлаа өгсөн. Пүрэвхатаныг сайн танихгүй барилга дээр нь ажилласан юм. Пүрэвхатан шууд шүүхэд өг. Ямар ч асуудалгүй ялна.
Зайл
2024-08-07 10:05
Өмхий гичий
keyboard_arrow_up