Хоол хийдэг тогооч биш бодлого зангиддаг “түшээ“ хэрэгтэй

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

Улаанбаатарын утаа түгжрэл бөөгнөрөл стрессийн хүчин зүйлүүдийг бууруулах гарц гаргалгаа бодлого шийдэл хайсан ажлуудад ухаанаа уралдуулах, энэ дайны макро асуудлуудыг шийдэлцэх мэдлэг боловсрол ажлын туршлага, улсаа гэсэн ёс зүй зөв хандлага төлөвшил энэ улсыг удирдаад явах шийдвэр гаргах түвшинд нэн шаардлагатай байна.

Улсын их хурал, Засгийн газарт бодлого боловсруулагч, хууль санаачлагч, шийдвэр гаргагчид суух сонгогдох учиртай.

Нийслэлчүүд бидний өмнө, Монголчууд бидний өмнө тулгамдаж буй олон асуудал бий.

Хорт хавдраар дэлхийд тэргүүлтлээ элийрлээ. Хархнаас ч дор нөхцөлд амьдраад удаж байна. Амьдралын чанар эрүүл мэндийн талаар яриад ч хэрэг алга. Ядаж байхад наад сонгуулиа өвөл хийдэг ч болоосой.

Зуны дэлгэр цагт байгаль дэлхий налайхад дагаад налайсан сонголт хийдгээ болимоор байна. Дахиад л бахь байдаг хар утаан дундаа өдөржин түгжрэх сонголт л бүү хийгээрэй дээ өвлийн хүйтэн болдгоороо болно миний Монголын ард түмэн минь.

Шилээ дараад нөхдүүд хэн сайн хоол хийх вэ тэмцээнд уралдаад л оролцоод л байгаа. Яахав хувь хүний аливаад хандах суурь хандлага ахуйгаас харагдна гэж үзвэл зөв ч биз буруу ч биз.

Сонгуульд нэр дэвших гишүүдээс улбаатай хоол хийх, таксинд явах, бууз чимхэх, гар нүүрийн тос сурталчлах, хурга ишиг ноолох, иргэдтэйгээ дэндүү ойр энгийн нэгэн гэдгээ харуулах гэсэн явуургүй сурталчилгаа олширлоо. Ирэх зургаадугаар сарын 10-наас байдал улам дордно. Бид минут секунд өнжихгүй хошин жүжиг үзэх болно.

Сонгуулийн сурталчилгааг хөх инээдээр чимж эхлүүлсэн анхдагч нь яахын аргагүй Д.Өнөрболор гишүүн. Хөлдүү бууз чимхэж од болсон. Учир нь өнгөрсөн 4 жилд тэрээр гарт баригдахаар ажил хийсэнгүй. Хадан хавцлын ирмэг дээр нисэхээс үл айн кино жүжигчин лугаа суусан зураг ч мөн түүнийх. Тулаад асуусан ганц асуултанд бултаж будилж ялангуяа хүүхдийн эрхийн асуудлаар хийсэн ажил хэрэгжүүлэх санаа зовж явдаг зүйлүүд эрхэм гишүүнд байдаггүй гэхээр ичмээр шүү. Мангаагаад өнгөрсөн. Үнэндээ л инээх ч багадна. Ийм парламентын гишүүнтэй байгаадаа ичиж улаймаар. Хэлэх үг, хийх алхам бүрээ хүнээр зөвлүүлж явдаг дороо зөвлөх туслах нэртэй өчнөөн хүн ажиллуулдаг. Энэ мэт мөнгөтэй хүмүүс гэртээ хувийн бизнесээ хийвэл барав. Чадахгүй алба залгуулж суух өөрт нь л хэцүү баймаар юм.

Би яаж дутах вэ бухиа Х.Ганхуяг гишүүний хоолны шоугаар үргэлжлэв.

Arslan.mn

Хөгжлийн банкнаас хамтран зээл авчихаад нэр дэвших болхоор нэгнээ жийчихдэг. Их л нэр цэвэр мултарч байгаа юм байхдаа. Олон нийт тэгж бодох болов уу ай мэдэхгүй.  Бас л их хүн чанартай улс шүү Дамдинням гишүүн энэ хоёр маань.

6 дугаар сарын 10 айсуй. Улсаараа олон ангит эмгэнэлт кинонд л тоглочихгүй юмсан. Зохиол бол гарчихсан л байгаа хаа хаанаа.

Arslan.mn

Биеийн бядтай нь бус толгойн бядтай нь дээр.

Нэг үгээр биеийн булчингаа хөгжүүлсэн нь бус толгойн булчингаа илүүтэй хөгжүүлсэн нь улс орны хөгжлийн гарц юм шүү.

Төрийн минь сүлд өршөөг.

Монгол төрийн босгыг өндөрсгөх сонголт иргэн Та бидний гарт л бий.

Сонголт Тань мэргэн байг.

Хурай хурай хурай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657247
0 эможи

keyboard_arrow_up