Н.Тэмүүлэн: УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор баривчилсан
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг баривчилсан асуудлаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилца х ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асны орон байр болон ажлын байранд нэгжлэг хийсэн.
Тухайн этгээдийг эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 48 цагийн хугацаатайгаар баривчилсан.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зориулалтын бусаар зарцуулахдаа мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс орнуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.
Түүнчлэн авсан лиценцүүдээ хууль бусаар олж авсан, ингэхдээ Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэргүүд ийг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээнд заасан үндэслэл тогтоогдвол мөрдөгч хуульд заасан саналаа прокурорт гаргаснаар дараа дараачийн авах арга хэмжээ тодорхой болно” гэв.