Соёлын сайдын соёлгүй зөвлөх Ж.Эрдэнэбаяр бусдыг айлган сүрдүүлжээ
Соёлын сайдын зөвлөх, ЗГ-ын “GoMongolia” Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр бусдыг айлган сүрдүүлжээ.
Энэ талаар Иргэн н.Цолмон өөрийн цахим хуудаснаа " 18:21 цагаас энэ болсон юм байна. Сая утасныхаа цагдаа руу залгасан цагыг харлаа. Одоо бол шөнийн 1:53 минут болж байна. Өдрөөс хойш ингэдэг байж тэгдэг байж гэж бодоод сошиал бичихгүй байх ёстой юм болвуу гэж бодож бодож бусдад сэрэмжлүүлэх үүднээс бичихээр шийдлээ. Юу болсныг ямар ч хачиргүй бичээд үлдээе та нар дүгнээд комент бичээд өгөөрэй.
Оффисоос машин дүүрэн ном ачаад өөр оффис руу зөөгөөд ирсэн чинь тэрэг гардаг хэсгийг нь нэг цагаан өнгийн G Class хаагаад зогсжээ. (хүнд хайрцагтай ном зөөхөд тэрэг явах боломж их чухал)
Тэгэхээр нь аль болох хашлагтай ойрхон тавиад номоо зөөх гээд ард нь тавиад оффис ороод суутал араас нэгэн олны танил хүн орж ирснээ ,
-"Энэ улаан машин танайх уу гэнэ"
-Тийм
-Холдууд юм ачих.. гэснээ гарлаа
Би ч за гэж гараад хартал нэг 2 настай хүүхдийн жижигхэн скүүтэр барьсан зогсож байна. Хойд хаалга онгойлгоход нь саад болоод байгаа юм байхдаа гээд машиндаа суугаад жоохон ухарч үзлээ.
Тэгсэн ам нь хөдлөөд уурлаад эхэллээ цонхоо онгойлгосон чинь орк писда минь наад лаазаа цааш нь тавь энүүгээр дүүрэн зогсоол байхад миний машинтай ойрхон тавиад байгаарай гөлөг минь гэвээ.
Би: Хүнд хайрцагтай хэдэн мянган ном зөөж бн, чи тэргэнцэртэй хүний зам хаагаад тавьсан болохоор би тэргээрээ зөөж болохгүй гэж хэлэнгээ тэргэнцэртэй хүн ордог хэсгийг зааж үзүүлж гэж оролдов шууд ирж мөргөөд ална шүү орк ста минь машинаа холь тавиад зөөө гэж бн за юу!
Гээд орилоод эхэллээ ойрд номын баяр хүүхдийн баярыг бэлэг оффис нүүгэлт хэдэн мянган ном зөөж байгаа мань чинь ядарсандаа заза гээд машиндаа суугаад холдох гэсэн чинь орилж орилж байснаа машин хамар дээр аймар хүчтэй цохисон бүүр хонхойж бн. Тойрч хүрч ирснээ хөмсөг (машины борооны пиавр хаалт) хугалж хаяснаа шилнээс нь татаад чамайг яг одоо алмаар бн. Буугаад ир Чи намайг хэн болхыг мэдэхгүй бн гээд орилоод л бн. Нүд нь аймар улаан өнгөтэй болж ирээд бүлтийгээд, шил цохиод байхаар нь би ч айгаад цагдаа руу залгалаа 15 20 минутын дараа ирнэ гэв.
Миний шил тэсдэг байгаа болохгүй бол хөдлөөд явчих юм бн гэсэн шүү юм бодоод байж бсн чинь гэнэт шил рүү цохихоо зогсоогоод нөгөө аймар уур нь гайгүй болов намайг цагдаа руу залгаад ярьж байгааг хараад гэнэт Хүн болов.
Би ч машинаасаа буулгүй цагдаад утсаар тайлбараа өгөөд байж байтал машиндаа суугаад зугтав. Олны танил хүн зугтаад хаачих гэж байгааг би нэг сайн ойлгосонгүй хөөе цагдаагаа хүлээхгүй юмуу? гээд л би үлдлээ.
Өнөө орой ХУД-ийн цагдаагийн 1 хэлтэс ирээрэй гээд яваад өгсөн. 4 портер 5 машин ном зөөгөөд ядарч үхэх шахсан амьтан ХУД-ийн цагдаагийн 1 хэлтэс орлоо. Маргааш өглөө ир гэнэ.
"Hot head" буюу иймэрхүү түргэн ууртай хүмүүс их эвгүй би үнэхээр айж бн. Би яагаад ч юм өнөөдөр их тайван хүлцэнгүй хандаад машиндаа суусан нь болжээ машин байгаагүй бол намайг алах бол тэр залууд сонин биш юм байна.
СӨХ дээр очоод бичлэг шүүлгэж байсан чинь аан нөгөө залуу тийм бн. Гээд л хоорондоо яриж бн. Энэ залуу яасан гсн чинь энэ залуу манай нэг хүнийг боож унагаасан гэж бн. СӨХ н цэвэрлэгч манаач хүмүүс өөрт нь их доод зиндааны дуртай үедээ боож унагааж мөргөж болдог хүмүүс гэж бодогддог бололтой.Би юм зөөж байсан болохоор тэгэж харагдсан бололтой.
Маргааш цагдаад мэдүүлэг өгөхөд тэр хүний урд өмнө нь үйлдсэн хэргүүд гарч ирэх болвуу?
Яагаад ийм хүмүүс сул чөлөөтэй явж болоод байдаг юм бол?
Aprrentice show, Shark tank, хөтлөгч хийгээд байсан Эрка гээд хүн юм байна. Монгол жижиг aprentice show орсон хүмүүсийн зарим хүмүүсийг нь би танина. Энэ залуу та нарын дунд байхдаа ийм үйлдэл гаргаж байсан уу ? Байсан бол над руу хэлээрэй." гэж нийтэлжээ.
Соёлын сайдын зөвлөх нь ном зөөж яваа хүнээ хүндлэх тэднээр бахархах соёлгүй байхаар яана вэ.
Эх сурвалж: Tsolmon Tom Bayaraa
|