Б.Мөнхболд: Автобусыг хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Гэвч аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн автобустай холбоотой сонсгол өнөөдөр /2024.05.22/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга  Б.Мөнхболд "Би бол төрд 11 жил ачаа тээвэр хариуцсан мэрэгжилтэн хийж байсан. Автобус хүлээлцэх ажлын хэсэгт орсон гишүүдийн зарим нь ажилд ороод сар ч болоогүй, зарим нь ажилд ороод овоо хэдэн жил болсон хүмүүс байсан. Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүгд ажлаа хийсэн.

Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу ажил хийчихээд хариуцлага үүрнэ гэдэг бол учир дутагдалтай л байна.

Бид бол тухайн автобуснуудыг үзэхэд найман төрлийн асуудал үүсч байна гэдгийг танилцуулсан, хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Гэвч аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657102
0 эможи

Хахуульд нь хэдийг авсан бэ?????Чиний гарын үсгээр хүлээж авсан ямбий төмрийн сэг хэдэн хүнийг алах ёстой байсан бэ, гөлөөөөөг чи анхнаасаа луйварт хамтран оролцож хувиа авсан
2024-05-23 02:19
Хуцав, гос хуцав
keyboard_arrow_up