Нүүрсчин Ж.Мөнхбатын “тавиул” Архангайн Б.Цэрэннадмид сонгуульд ялах ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Нүүрсний хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний суудлаасаа буусан Ж.Мөнхбат өөрийн халаасны хүн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг парламент руу зүтгүүлж байна.

Ж.Мөнхбат дахин УИХ-ын гишүүн болох эрхгүй нэгэн. Түүний хувьд нүүрсний хэрэгт холбогдож ял сонссон ч өнөөдрийг болтол хоригдсонгүй. 

Харин Ж.Мөнхбатын хувьд улс төрд эрх мэдлээ хадгалахын тулд Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидыг УИХ-ын сонгуульд сойж, өөрийн залгамж халаагаа болгохоор лобби ажиллагаа хийгээд эхэлжээ.

Архангайн засаг Б.Цэрэннадмидийн хувьд гэр бүлийн тогтворгүй амьдралтай, үр хүүхдээ голж, өнчирүүлсэн нэгэн хэмээн нутгийхан ярьж буй. Түүний хувьд нутаг усандаа хийсэн бүтээсэн зүйл багатай хэмээн нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж буй ч өнөөдрийг хүртэл улс төрчдийн нөлөөгөөр тогтож байна. 

Гэрээ засч чадаагүй хүн төрөө засч чадахгүй ч түүнд зайлшгүй хэн нэгэнд төлөх ёстой өр бий учраас энэ удаад УИХ-д горилж цаашлаад эзнийхээ захиасыг биелүүлж улсаа самрах бололтой.

Мэдээж МАН-ын удирдлагууд тэнэг хүмүүс биш учраас Б.Цэрэннадмидад УИХ-д нэр дэвших квотыг нь өгч нүүрсчин Ж.Мөнхбатыг баярлуулах нь юу л бол. 

Учир нь МАН-ын дарга нар түүний ард ямар, ямар улстөрчид байгааг мэдсэн учраас түүнд нэр дэвших квотыг өгөхгүй гэх яриа МАН-ын цагаан байрнаас гарч эхэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657048
2 эможи

keyboard_arrow_up