Үхсэн нь шороонд, ҮЛДСЭН НЬ УИХ-д нэр дэвшиж байна

2024 оны 4 сарын 29

Arslan.mn

Харьсан бөх, тарсан хамтлаг, салсан загвар өмсөгчийн орогнодог газар Монголын төр биш. Олон бөхчүүд өнөөг хүртэл УИХ-д заларсан ч өөдтэй юм хийсэн нь үгүй. 

Гэтэл анд найзаа шороонд, бас нэг найзаа шоронд оруулсан алдарт бөхчүүдийн цуваа УИХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй.

Тодруулбал, 2024 оны УИХ-д Ардчилсан намаас Булган аймгийн засаг даргаар ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ, Н.Түвшинбаярын найз, БНХАУ-ын компанийг ₮1 тэрбумаар хулхидаж, хоёр жил “луу унжсан" Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нар нэр дэвших хүсэлтээ өгчээ. 

Б.Ариун-Эрдэнэ, С.Гал-Эрдэнэ нарын хувьд гол санхүүжилтээ Ерөнхийлөгч асан Жэнко Х.Баттулгаас босгон сонгуульд орж буй талаар Булганыхан хэлж буй. Б.Ариун-Эрдэнэ нь Нийслэл хотод амьдарч байсан, оршин суух хаягтай ч гэнэтхэн л Женко ахаасаа даалгавар авч, Булган аймагт шилжин суух харьяаллаа авах гэж толгой нь гашилж явсан удаатай. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн нь АТГ-аар тогтоогдож, улмаар жилийн өмнө ЗГ-аас хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн билээ. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь удаа дараа ОХУ-д зочилж, Засгийн газрын “Нэг цонх”-ны бодлогыг зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл харьж яваа бөхчүүдийг ард түмэн Монголын төрөөс зайлуулах гэж байхад тэднийг залгамжлахаар бөхчүүд УИХ-рүү гэтэж эхэллээ.

Х.Баттулгын дэмжиж буй хоёр бөх Б.Ариун-Эрдэнэ, С.Гал-Эрдэнэ нар  хоёулаа муу нэртэй луу данстнууд. Ханилж явсан нөхрөө шоронд, нэгийг нь алуурчин болох агшинд хамт байсан нөхдүүд. Булганы бахархал төдийгүй Монголын сор болсон залууг энэ хоёр бөх хүн амины хэрэг үйлдэж байхад нь харсан мөртлөө хараагүй мэт загнаж Н.Түвшинбаярыг нарсанд суулгасан хүмүүс. Ийм л увайгүй хүмүүс өдгөө Женкогийн дэмжлэгтэйгээр бүхэл бүтэн Булган, Хөвсгөл, эрдэнэтчүүдийг төлөөлж УИХ-д суухаар зүтгэж буй нь Монголын эмгэнэл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
656669
6 эможи

Зочин
2024-04-29 21:34
ёооё больё оо тэнэг бахчүүд
keyboard_arrow_up