Х.Нямбаатар “Голомт”-ын Д.Баясгалангаас С.Зоригийн хөшөөний газрыг ХАМГААЛЖ чадах уу

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн төвд байрлах төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг зарж, газар дээр нь олон давхар барилга барихаар болжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа, “Бид Зоригтойгоо үлдэнэ” хэмээн нэгэн нийтлэлийг оруулсан байна. Уг нийтлэлд Монголын ардчилсан холбоо С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, барилга барих болсон талаар өгүүлжээ.

Энэ талаар тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөтэй АН-ын төв байр болоод газрыг "Шинэ дэвшилт холбоо" ТТБ эзэмшдэг байжээ. Тус холбоог АН-ын Да.Ганболд эзэмшлийнх  бөгөөд энэхүү газраа  “Голомт”-ын Д.Баясгалангийн “Ардчиллын өргөө” ХХК-нд 480 мянган ам.доллароор худалдсан гэдэг мэдээлэл гараад удаж байсан.

Тэгвэл Д.Баясгалан тухайн газарт 25 давхар бүхий оффис, үйлчилгээний барилга барихаар 2014 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулан авсан байжээ.

Энэ талаар Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өмнө нь "Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарж үрээд алга болсон. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дэвшил холбооны намын байр буюу бидний нэрлэдгээр “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай байр. Намайг 2017 онд намын дарга болоход “Голомт”-ын Д.Баясгалан уулзаж, “Энэ байрыг худалдаж авсан. Монголын үндэсний дэвшил нам болон Шинэ дэвшил холбооныхонтой яриад, газрыг худалдаж авсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримт нь миний нэр дээр гарсан. Энэ газар дээр 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох гэж байна” гэж хэлсэн." гэж ярилцлага өгч байв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656107
1 эможи

Зочин
2024-04-14 10:30
Муу юм бүхэн ардчилсан намаас эхтэй байх юм! Харин ч энэ хэдэн жил засгийн эрхэнд гараагүй нь болж, гарсан бол юу ч үлдээхгүй үрэн таран хийх байлаа!!!
Зочин
2024-04-11 12:57
Ардчилалын алтан хараацай, Монгол түмэндээ хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн чөлөөт ардчилсан нийгмийг цогцлоох үндэс суурийг тавьсан С.Зориг агсны хөшөө дурсгал анх байгуулагдсан тэр цэгтээ байж, ардчилал-ыг дэмжигч бүх иргэдийн хүндтэй орчин байх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байнаа. Шинэ дэвшилт холбооны бланк дээр бол Барилгын ажлын явцад хөшөө дурсгалд гэмтэл үүсч болзошгүй тул барилга барих хугацаанд шилжүүлэн байршуулах тухай дурдсан байгаа нь тэр олон давхар цамхагийг баригдсаны дараа үндсэн байранд нь эргүүлэн байршуулах юм байна гэж ойлгогдож байна. Түүнээс биш Ардчилал-ынхаа лидер, улс төрийн аллагад аймшигтайгаар өртсөн, ардчилал, тэгш эрх, чөлөөт эдийн засгийг дэмжин талархагчдын зүрх сэтгэлд үүрд үлдсэн энэ эрхэмийнхээ хөшөө дурсгалыг бусниулах, шилжүүлэх санаа хэнд ч байхгүй л баймаар юм даа
Зочин
2024-04-11 10:15
уих-ын гишүүн Н.Алтанхуягийн шийдвэрээр ингэж байгаа юм уу!!!Тэр Д.Баясгалан гэдэг чинь ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамтрагч найз нь биз дээ. МоАХ-ны үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй юм байна. АН-ыг сонгуульд оролцуулах хэрэггүй байна даа.
зочин
2024-04-11 08:46
Голомтийн солир Баясгалан бол Монголын төрийг барьж байсан Түвдийн лам Жавзандамба гуай хойд дүр шүү
Алмас
2024-04-10 13:45
АНыг газрын хөрснөөс арчих юмсаан
Зочин
2024-04-10 11:59
Ардчилсан намынхан арай л увайгүй юмаа!
1
2024-04-10 10:34
ГОМО ЛАЛАР
1
2024-04-10 10:34
ГОМО ЛАЛАР
Иргэн
2024-04-10 10:15
Ардчилал гэсэн хаягийн ард нуугдсан хулгайч нар арай хэтэрч байна . АН , МоАХ -- г татан буулгаж үйл ажиллагааг нь хориглох цаг болсон байна ....
Зочин
2024-04-10 10:12
нөгөө хотын төвд нэмж барилга барихгүй гэсэн шийдвэр яасан бэ
keyboard_arrow_up