“Сахал” Д.Эрдэнэбилэгээс болж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг ШҮҮХ дээр очиж ГАЦЖЭЭ

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ШҮҮХЭД өнгөрсөн онд шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл өчигдөр энэ талаар   ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сүүлийн 7 жилийн туршид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Нийт 31 хүний оролцоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гол хариуцагч “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн гадагшаагаа гараад явчихсан. Үүнээс болж шүүх дээр хэрэг зогссон, гацсан гэдэг тайлбарыг бидэнд өгч байгаа.” гэх тайлбарыг өгсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655943
0 эможи

Зочин
2024-04-10 14:45
Элбэгдоржийн хамтрагч Эрдэнэбилэг гэдэг шуналын хүүдий Ардчилсан намын найзуудаа улс төрд гарч ирэхээс нааш монголд орж ирэхгүй!!!
Зочин
2024-04-09 12:12
Монголд ганц л том толгой байдаг
Зочин
2024-04-08 14:44
Худлаа худлаа,гацааж байгаад ямарч шийтгэлгүй өнгөрөх тохироогоо аль эрт хийчихсэн.Монголын шүүх засаглал бүгд Элбэгдорж,Эрдэнэбилэгийн шургалуулсан авилгачидаар дүүрсэн
Зочин
2024-04-07 20:31
Шүүх өөрөө санаатай гацаали хийсэн шүү.оргуулсан шүүгч хариуцлага хүлээлгэ.шүүгч хуулийн гадуур байгаад байна уудаа.Зоригын хэрэгт хилс шийтгэсэн 3 шатны шүүгч хариуцлага хүлээсэнгүй .ҮХ ын тэгш эрх яачих.
Зочин
2024-04-07 17:44
Алдарт женкогийн жолооч нь байсан юм шүү дээ энэ Эрдэнэбилэг чинь
Зочин
2024-04-06 10:33
Ардчилсан намыг засгийн эрхэнд гарахыг хүлээж байгаа!!!
Зочин
2024-04-05 15:03
Энэ Эрдэнэбилэг гэх хүний ард жинхэнэ хэргийн эзэд байгаа байхаа. Монголд байгаа бүх том том хулгай луйварт энэ хүн оролцсон байх юм гэвч нэг ч удаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч тайлбар хийгээгүй байх.Нондин жил хоригдож байгаад гадаадад эмчилгээнд явлаа гээд л сураг нь тасарсан.Хэргийн жинхэнэ эзэд бүлэглэл нь ард нь нуугдаад хөөрхийг тоглоомын хүүхэлдэй болгоод өөрсдийн хийсэн хулгай луйвараа нуун дарагдуулах зорилгоор гадагшаа явуулсан байх даа.
keyboard_arrow_up