“29 хаустай Д.Өнөрболор, Бага тэнгэрийн амыг эзэлсэн Ц.Анандбазар нарын 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүллээ“
Иргэний зүгээс УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байсан.
Энэ талаар иргэн О.Энхмаа "АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.
Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа 7 гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.
Тухайлбал, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй,
- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - Түүний ээж "Нью тур" ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт - "Нью Прогресс" ХХК-ийн охин компани буюу "Эй Жи Жи Эс" ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна.
Өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан,
- УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
- УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар
- Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа" гэв.









