Сү.Батболдын авлигын хэргээс олсон орлогоор худалдаж авсан тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг хураах шүүх хурал болжээ

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд Нью-Йоркт хууль бусаар олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаасан хэргийг АНУ-ын прокурорын газраас шалгаж байгаа талаар www.justice.gov сайт мэдээллээ. 

Түүнийг гэр бүлийн зарим гишүүдийн хамт Нью-Йорк хотод байрлах 14 сая долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг худалдан авахдаа хууль зөрчсөн гэж үзэж, тус орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ-ын шүүх өчигдөр бүлээн авчээ.

“Төрийн авлигаас хувьдаа ашиг хонжоо олсон Батболдын үйлдэл нь түүний удирдаж байсан хуулийг дээдлэгч ард иргэдийг хохироож байна” гэж Холбооны Мөрдөх Товчооны захирлын туслах Жэймс Смит дүгнэсэн байна.

Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан ямар ч түүхгүй Catrison нэртэй компани томоохон гэрээ байгуулсны шагналд $68 саяыг авсныг шалгалтын явцад тогтоожээ.

Уг компанийн цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш хүн байсныг бас тогтоосон байна.

Энэ мөнгөний тодорхой хэсгээр Манхэттэн дүүрэгт хоёр орон сууц худалдаж авсныг АНУ-ын эрх баригчид тогтоожээ.

Орон сууцнуудын нэгд Батболдын ууган хүү амьдарч, шуудангийн хаягийг нь ашиглаж байсныг прокуроруудын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна.

Одоогоор С.Батболдод ямар нэг ял төлөвлөөгүй ч хэрвээ шүүх прокурорын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын мэдэлд хурааж авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655690
2 эможи

Зочин
2024-03-30 16:48
Сонгуулийн дуулиандаа!
Зочин
2024-03-28 17:56
ҮНЭН БОЛ БОЛЬЖДЭЭ монгол хэн баян БАЙСЫН хулгайгаар л баяжсан юм чинь хураах нь зөв
Зочин
2024-03-28 09:33
Ийм авлигчин хулгайчуудыг Хятадад аль хэдийнэ буудчихсан, харин монголд бол яах ч үгүй! Тийм учраас л монгол хөгжихгүй байгаа юм!
Н
2024-03-27 16:47
Даруйхан хурааж тэндэхийх нь ханшаар зарж мөнгийг нь улсын орлого болгох хэрэгтэй энэ батболд гээд бузар өгөр шуналыг дүүжилж алах хэрэгтэй хятад яаж бн сайханбилэг яасан бэ
keyboard_arrow_up