БАРИМТ: Ц.Багабанди 2021 онд хүүхдүүдийн хамт Төв цэнгэлдэхийн газраас “хумсалсан“
Төв цэнгэлдэхийн нууц ноёнтон олны өмнө гараад удаагүй байгаа. Тэгвэл тэрээр өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай уулзсан бөгөөд энэ үеэр тэрээр "Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан." гэдгийг хэлж байсан юм.
Тэгвэл энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан бөгөөд "Шилэн" ажиллагааны хүрээнд дэлгэгдсэн мэдээллийг гаргаж тавьсан юм. Тус мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нь охин Б.Баярмаа, хүү Б.Батбаяр нартайгаа хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу "Стадион Оргил-2" байршил буюу өөрөөр хэлбэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд амины орон сууцны зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан авсан нь нотлогдсон юм.