2023 оны НОГДОЛ АШИГ болох 256 мянган төгрөгийг ирэх Даваа гарагаас олгоно
2024 оны 3 сарын 18
Эрдэнэс тавантолгой ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэдэд татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийг өнгөрсөн нэгдүгээр сард олгосон билээ.
Харин 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт 256 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болоод байсан.
Тэгвэл тус компанийн санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан ногдол ашиг олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655450
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс