Их Британид ажиллаж байсан монгол эмэгтэй дипломат ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр эгүүлэн татлаа

2024 оны 3 сарын 07

Arslan.mn

Их Британид дипломат албанд ажиллаж байсан монгол ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар эгүүлэн татсан байна. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс  сэтгүүлчид тодруулахад "Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх мэдээллийг Английн талаас ирүүлсэн.  Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтны эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Үүний дагуу эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүр мөсөн буцаахаар болсон. Тухайн эмэгтэй Монголд ирсэн" гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Эргэн сануулахад,  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655245
3 эможи

Зангараг
2024-03-07 20:53
Яахлаараа гадаад харилцааны дипломат ажилтнуудыг гудамжнаас бэлдээд байдагюм бэ ? Батцэцэг чи бас гудамжны тамхичин, садарлагч, хар тамхи зөөгчдийг өмөөрөхгүй, гудамжны сэтгэхүйтэй хүмүүсийг дипломат албанд явуулдгаа болих хэрэгтэй.
Зочин
2024-03-07 14:23
хог шаарууд ингэж улсаа матарламой
keyboard_arrow_up