Хөгжлийн банкны хэргээр 6 жилийн ял авсан Ё.Баатарбилэг нар өнөөдөр давж заалдана
Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болоод буй.
Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын болон прокурорын гомдлыг 2024 оны гуравдугаар сарын 7-нд буюу өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэх юм.
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тухайлбал, шүүхээс авлига авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байдаг.