Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурал долоо хоногоор ХОЙШИЛЛОО
Б.Энх-Амгалан, З.Энхболдыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.00 цагаас товлогдсон. Улмаар, хуралдааныг дахин долоо хоногоор хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 7-ны 13.30 цагт хуралдахаар шинэчлэн товлосон байна.
Тухайлбал, үүнээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.