О.Магнай нарын хэрэгт прокурор эсэргүүцэл бичиж, ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ
2024 оны 2 сарын 27
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Б.Ц, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тодруулбал, тус хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд прокуророос хэргийг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


2







655008
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс