С.АМАРСАЙХАН: Малчид Төрийн банкнаас 685 тэрбум, Хаан банкнаас 580 тэрбумын зээл авсан байна

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийж байна. УОК-оос өдөр бүрийн 11:00 цагт  тогтмол мэдээлэл хийхээр болжээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:

- Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.

Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна.

Нийт зээлийн 52,1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу ₮580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана. Олон улсын байгууллагууд ч үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,5 сая мал хорогдоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654921
0 эможи

Зочин
2024-02-22 15:20
Эээээээ хотын бидэнд ЗОООООО саяын ч зээл өгөх авч чаддаггүй шүүдээ малчид ч жаргасан амьтад юмдаа
keyboard_arrow_up