Г.Занданшатар: Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо
2024 оны 2 сарын 19
УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
"Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
654817
2 эможи
Орос
2024-02-19 14:28
Зөв зөв
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс