Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг ЦУЦЛАХ САНАЛЫГ 100 мянган иргэн дэмжлээ
2024 оны 2 сарын 06
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.
2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654536
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс