Т.Бадамжунай нарын Давж заалдах шатны шүүх хурлын товыг ирэх сарын 1-нд зарлалаа

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, монголд авчирсан.

Улмаар түүнийг цагдан хориод байсан боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, долоодугаар сарын 26-ны өдөр суллаад байсан юм.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх  хүлээж авсан байдаг.

Тэгвэл тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ.  Тодруулбал, Т.Бадамжунай нарын хүмүүст холбогдох хэргийг хоёрдугаар сарын 1-ний өдөр   Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654390
0 эможи

Иргэн
2024-01-30 22:10
Шүүх минь шударга л шүүж үзээрэй .Шүүхэд итгэх итгэлээ ард түмэн алдахгүй байхсан.
keyboard_arrow_up